ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт2024-4-8

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр  “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг

Ногоон ажлын байрыг, цэвэр технологи, инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих замаар нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ2023-5-27

Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурлын тэмдэглэл2022-11-6

Уур амьсгалын өөрчлөлтийн  Суурь конвенцын   талуудын  ээлжит  27 дугаар бага хурал (COP 27)  төлөвлөсөн хугацаандаа   буюу  11 дүгээр 18-нд   багтаж нэгдсэн  шийдвэрт хүрч чадаагүй  учир  хугацаа сунган 11 дүгээр  сарын 20  хүртэл хуралдав. 11 дүгээр сарын 1- 5 ны хооронд  манай улс  ордог 77-бүлэг ( G 77),  Африкийн бүлэг  зэрэг  сонирхлын  бүлгүүд   урьдчилан  хуралдаж  бодлогын хэлэлцүүлэг   хийж   6-наас 18-ны  хооронд    Конвенцын  Талуудын  27  дугаар Бага хурал (COP 27) ,   Китогийн   Протоколын  17  дугаар  уулзалт ( CMP 17) ,   Парисын Хэлэлцээрийн  4 дүгээр  уулзалт CMA 4) ,  түүнчлэн  Конвенцын  хэрэгжилтийн болон  Шинжлэх  ухаан , техникийн   туслах байгууллагуудын (  SBI,  SBSTA)  ээлжит  хуралдаанууд   буюу  нийтдээ  бие даасан   5  хурал  зэрэгцэн  хуралдаж   тус тусын хөтөлбөрийн дагуу   хэлэлцүүлэг өрнүүлж   холбогдох шийдвэр, зөвлөмжүүд гаргав.  Үүний зэрэгцээ Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган( World Leader Summit)    ,  Дээд түвшний хуралдаан (High Level Segment)   болж    УАӨ-ийг сааруулах,   өөрчлөлтийн    болзошгүй сөрөг нөлөөг  даван туулах,  түүнд дасан зохицох  бодлого, үйл ажиллагааны  чиг баримжааг гаргав. Монгол улсын  төрийн тэргүүн  Ухнаагийн Хүрэлсүх   Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган   дээр хэлсэн үгэндээ  Монгол улсын хувьд   хэдийгээр нөхцөл байдал амаргүй боловч  “Тэр бум мод”  уриа  дор  үндэсний  хөдөлгөөн  өрнүүлэн    хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэн УАӨ-ийг сааруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад  зохих  хувь нэмрээ оруулахын хамт  уур амьсгалын хуурайшилтын  эрчийг  бууруулахад чиглэсэн  давхар үр өгөөж  бүхий бодлого хэрэгжүүлж  энэ зууны дунд  хавьд   хүлэмжийн хийн ялгаралт  шингээлтийн  зөрөөг ойртуулж улмаар тэглэх,  дэлхий нийтийг хамарсан  метан хийн талаарх бодлого үйл ажиллагааг дэмжих  зэрэг  зарчмын санаа агуулсан мэдэгдэл хийлээ.     СОР 27 -гийн  үндсэн  хуралдаануудын  зэрэгцээ  нэмэлт  байдлаар  Конвенц, Протокол, Хэлэлцээр  хэрэгжүүлэх үйл ажиллагааны ололт амжилт,  саад бэрхшээл,  боломжит  шийдлүүдийн  хувилбарын талаар санал солилцох, туршлага хуваалцах  олон тооны  танилцуулга, хэлэлцүүлгийг (side events)  улс орнууд, олон улсын байгууллагууд  тус тусын  асар дээрээ зохион байгуулав. Хурлуудаар  хэлэлцсэн   гол асуудлуудаар  гаргасан  шийдвэрийн тоймыг   уг хурлын албан ёсны  дүн мэдээнд   тулгуурлан  гаргаж   урьдчилсан байдлаар  мэдээлэл болгон хүргүүлж байна. Хугацаа  сунгаж  11 дүгээр сарын  20-нд   хуралдсан  хаалтын хуралдаан  дээр  сонирхлын бүлгүүдийн төлөөлөл,  тухайлбал,  77-гийн бүлгийг төлөөлж Пакистаны  төлөөлөгч  хэлсэн үгэндээ   үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  технологи  дамжуулалт дээр  хөгжиж байгаа орнуудад дэмжлэг  үзүүлэх шаардлагатайг  онцолсон бол   Европын  Холбооны төлөөлөгч   хүлэмжийн хийх бууруулах талаар  улс орнуудын  хүчин чармайлт харилцан   адилгүй  бас сул,  тухайлбал,   нүүрснээс  татгалзахад чиглэсэн алхам  төдийлөн хийхгүй   байгааг  тэмдэглэв.  Жижиг арлуудын  хөгжиж байгаа  орнуудын төлөөлөл  энэ санааг  хурцатган  нүүрснээс татгалзах   тухайд  өмнөх   СОР 26  дээр  энэ талаар   хэлж байсан зүйлүүдээ  сануулав.   Гарз хохиролтой ( Loss and Damage)   холбоотой асуудал  энэ удаа дэмжигдэж түүний санхүүжилтийн   асуудал  зарчмын хувьд шийдэгдсэн талаар  үг хэлсэн нийт хүмүүс  сайшаан тэмдэглэсэн.  Харин  Япон улсын төлөөлөгч  санхүүжилтийн  асуудал  бүх шийдлийн хариу болж чадахгүй, дээр нь  энэ удаа  зөвхөн  санхүүжилт яриад  түүний хэрэгцээ шаардлагын  үндсэн асуудлыг  анх  яригдаж эхэлсэн хэмжээнд  хөндсөнгүй орхив  гэсэн шүүмжлэл бүхий  үг хэлэв. Доор  оруулсан мэдээлэлд  манай  улсын хувьд   анхааралдаа  авах   шийдвэр, дүгнэлтүүдийг  шар өнгөөр ялгаж  тодруулав.  Онцолж тэмдэглэмээр нийтлэг  асуудлыг цэнхэр өнгөөр  ялгав. Тайлан бэлтгэсэн:     З.Батжаргал   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, 2022 оны 11-р сарын 20 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP27 бага хурал өнөөдөр хаалтаа хийж, уур амьсгалын гамшигт нэрвэгдсэн эмзэг орнуудад “алдагдал, хохирол” санхүүжилт олгох шинэлэг тохиролцоонд хүрчээ.   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Стиэлл "Энэ үр дүн нь биднийг урагшлуулж байна" гэж хэлэв

Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төслийн хаалтын хурал боллоо2022-9-21

Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2019-2022 онд “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудлаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа2022-4-8

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Урилга2022-3-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уурь амьсгалын үндэсний хорооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа2022-3-25

Энэхүү хуралдаанаар ярилцсан асуудлуудыг Үндэсний уур амьсгалын үндэсний хорооны ээлжит хурлаар хэлэлцүүлэх юм.

Нүүрстөрөгч багатай хотуудын олон улсын форумд урьж байна2021-11-18

2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.  

COP26-ийн хурал яагаад чухал вэ?2021-11-1

Энэ оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Их Британийн Глазго хотноо болж буй COP26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хяналтандаа авахад асар чухал ач холбогдолтой билээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал эхэлж байна2021-11-1

ГЛАЗГО. /TASS/.  COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна.   Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно.   Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Хорийн бүлгийн /G20/ бусад удирдагчид дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан Италийн Ром хотоос Шотландын хамгийн том хотыг зорьсон байна

Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загвар2021-7-21

Удаан хүлээлгэсэнд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загварын талаар УАӨСХАТ-ийн ахлах шинжээч Б.Амартуяатай ярилцлаа. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын тусгай элч Жон Керригийн удирдан явуулсан сайд нарын дугуй ширээний уулзалт болж өнгөрлөө2021-4-29

 АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын тусгай элч Жон Керригийн удирдан явуулсан сайд нарын дугуй ширээний уулзалтанд Монгол Улсаа төлөөлж Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв оролцлоо.

Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний уулзалт2021-4-27

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 40 улс орны удирдагчдыг Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтад урьжээ. Ерөнхийлөгч мөн уур амьсгалын хүчирхэг манлайлал гаргасан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий эсвэл нүүрстөрөгчийн ялгаралгүй эдийн засгийн замналд шинэлэг зарчмаар явж байгаа орнуудын удирдагчдыг урьсан байна. Энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан АНУ-ын хувьд Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж орсноор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манлайлагч орон болохоо харуулах гадаад бодлогын чухал алхам болж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн тус уулзалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж байгаа нь олон улсын “Эх дэлхийн өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл2021-3-18

Төслийн нэр: Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 04 сарын 15-аас 2022 оны 03 сарын 15 Төслийн зорилго: 2020 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) түүний Парисын хэлэлцээрт заасан Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг тайлагнах зорилтыг хангах. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, ой болон бусад газрын ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгч болон Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгасан хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хэмжиж болохуйц байдлаар тайлагнах чадавхыг бий болгож бэхжүүлсэн байна. Төслийн зорилт: Бүрэлдэхүүн хэсэг 1

Талуудын бага хурал ба түүний түүхэн цаг хугацаа2020-2-7

Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо байгуулсан нь      1988 оны 11 сард Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ)-г байгуулсан. Өнөөдрийг хүртэл УАӨЗГМХ-ны үнэлгээ нь олон улсын хэлэлцээрийн шинжлэх ухааны үндэс суурь болдог

Н.Цэрэнбат: Монгол улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо2019-12-19

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна

COP24 Бага хурлын амжилт – Бид “УУР АМЬСГАЛЫН ДЭЛХИЙН ГЭРЭЭ”-тэй боллоо2018-12-19

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 196 орны төлөөлөгчид болон Европын Холбоо хамтран Катовице хотноо хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP24 Бага хурал амжилттай болж өндөрлөв. 2015 онд гэрээлсэн Парисын хэлэлцээрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд олон хурал, зөвлөгөөнүүд болж амжилттай хэлэлцээрүүдийг хийлээ. Хоёр долоо хоногийн турш өргөн цар хүрээнд авч хэлэлцсэний нэг хэсэг нь суурь зарчмын асуудлууд, харин нөгөө хэсэг нь илүү техникийн шинж чанартай дэлгэрэнгүй асуудлуудыг авч хэлэлцсэн

НҮБ-ЫН ТАЛУУДЫН 24 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН ТОЙМ2018-12-18

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 24 дүгээр бага хурал 2018 оны 12 дугаар сарын 2-14-ний өдрүүдэд Польш Улсын Катовице хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд 200 гаруй улс болон бусад төрийн бус байгууллагууд оролцлоо

Тунхаг бичигт "Цаг уурын төлөөх ойжуулалт" зөвшөөрөгджээ2018-12-17

Парисын хэлэлцээр дэх ойжуулалтын үүрэг Парисын хэлэлцээрт антропогенийн хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг хүссэнээ илэрхийлсэн байдаг. Энэ зорилгод хүрэхэд бүх улсын засгийн газрууд үүрэг хүлээх ёстой бөгөөд учир нь дэлхий нийтийн хүчин чармайлтаар нэгдсэнээр зөвхөн хүрэх боломжтой. Парисын хэлэлцээрийн тав дахь зүйл нь энэ баримт бичгийн үндсэн байр суурийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгдөг учраас хамгийн чухал зүйл заалтуудын нэг бөгөөд энэ зууны хоёр дугаар хагас гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилгыг тусгасан байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн тойм2018-12-11

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар дэлхийн дулаарлыг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн зорилго бүхий НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн онцлох үр дүн

COP24: НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлаар ногоон хөгжил болон хүйсийн тэнцвэрт байдлыг авч хэлэлцсэн нь2018-12-5

Хүлэмжийн хийн ялгарлын талаар урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд түгшүүрийн дохио өгсөн НҮБ-ийн хурлын дараа 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга зам, цаашдын алхамуудыг тодорхойлох юм. Хэлэлцээрийн хүрээнд, дэлхийн дулаарлыг 2°C -ээс бууруулж, 1.5°C.-д ойртуулах зорилго тавин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх улс орнууд хичээн зүтгэхээр гарын үсэг зурсан болно. ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУГУЙ ЖИЙХ НЬ  Катовице хот нь Польш улсын өмнө зүгт байрлах бөгөөд нүүрсний уурхайн түүхтэй хот юм. Энэхүү хотноо өрнөж буй хоёр долоо хоногийн хурлын нээлт дээр Вена хотоос цахилгаан дугуйтай дугуйчид 600 км замыг туулан ирж хорт хийг бууруулахын тулд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахын ач холбогдлыг харуулсан үзүүлбэрээр эхэллээ

Монгол улс COP24 дээд хэмжээний уулзалтад оролцоно2018-11-29

COP24 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурал 2018 оны 12-р сарын 3-14-ны хооронд Польш улсын Катовице хотноо болно. Энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 30,000 гаруй байгаль орчны болон уур амьсгалын асуудал хариуцсан засгийн газрын тэргүүнүүд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно

2020 оноос хэрэгжих "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр"2018-11-19

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын 

З.Батжаргал: Дусал ус баяжуулсан зэснээс ч үнэтэй болж магадгүй2017-10-4

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр’’ олон улсын чуулган өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх тал энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх зорилготой аж

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал эрс нэмэгджээ2017-10-4

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ